Ямар брэнд сонгох вэ?

Та Mobil, Rolf зэрэг нэрд гарсан брэндийг сонгох нь найдвартай бөгөөд худалдан авалт хийх газраа зөв сонгох нь хамгийн чухал.

Минерал, хагас синтетик, синтетик тосны алийг нь авах вэ?

Синтетик тос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтдэг бөгөөд үнэтэй бөгөөд ашиглалтын хугацаа 12-15 мянган км байдаг. Минерал тосны ашиглах дундаж хугацаа нь 5-7 мянган км. Харин хагас синтетик тос 8-10 мянган км. Гэхдээ тоон үзүүлэлт гэдэг тун харьцангуй ойлголт бөгөөд жишээ нь таны автомашины хөдөлгүүр хуучирсан бол энэ тооноос 30% хүртэл хасаж тооцно. Хурдтай давхих дуртай жолооч нар ч энэ үзүүлэлтийг тооцож байх хэрэгтэй. Өвөл асаалтын асуудлыг шийдэхийн тулд синтетик тос сонгох нь дээр. Шингэн чанар нь ч өндөр байдаг. Тосны саван дээр энэ үзүүлэлтийг
бичдэггүй. Өвөл эхлэхээс өмнө болон өвлийн улирал өнгөрөхөд тосоо сольж байх нь жирийн заншлын асуудал юм. W үсгийн өмнө байгаа тоо бол уг тосны урсамтгай чанарыг харуулдаг. Жишээ нь 15W гэдэг нь уг тос -20С хүртэл урсамтгай байна, 10W байвал -25С үед урсамтгай, 5W бол -30С хүртэл урсамтгай харин 0W бол -35С хүртэл урсамтгай чанараа алдахгүй.

W-ийн дараах тоо их байх тусам SAE -20, 30, 40, 50 гэж өсөн зууралданги чанар их байна гэсэн үг. Хөдөлгүүр ялангуяа их ачааллах үед сайн хамгаалагддаг. Харин сөрөг талын тухайд гэвэл хөдөлгүүрийн эд ангийн үрэлт нэмэгдсэнээр чадал буурч шатахуун зарцуулалт ихэсдэг.

Бас нэг сайн шипи бол 40-тэй бол шинэ хөдөлгүүрт, 50-тай бол дунд зэрэгийн элэгдэлтэй хөдөлгүүрт, 60-тай бол хуучирсан хөдөлгүүрт хийнэ. Энэ нь мэргэжлийг бус хүнд тэр тусмаа санууштай. Хөдөлгүүрийн тос “хар толгойлсон” бол яах вэ? Та өөрөө л найдвартай тос хийхээс нааш тос хөдөлгүүрийн ажиллагааг зохицуулдаггүй юм. Гэхдээ тос багассаныг мэдмэгц тосоо нэмэхээ мартуузай. Ингэхэд минерал тос хэрэгтэй юу? Улиралдаа 4-5 мянган км илүүгүй явдаг, хөдөлгүүр хуучирч, мөнгө хэмнэх үүднээс бол болно. Гэхдээ тосоо ойр ойрхон солих хэрэг гардаг. Хөдөлгүүртээ их засвар хийлгэсэн бол минерал тосоор хэсэг яваад солих хэрэгтэй. SM, SL гэсэн тэмдэглэгээ нь тосны чанарын ангиллыг илтгэнэ. Хоёр дахь үсэг англи цагаан толгойн дарааллаар хойш байх тусам сайн гэсэн үг.

Шинэ тос гарч ирмэгц өмнөх тосоо шахаж гаргана. Жишээ нь, SM-тэй тосыг SJ-тэй тосны оронд хэрэглэж болно.

Дизель хөдөлгүүрт тос таарах эсэхийг яаж мэдэх вэ? 

Ташуу зураасны дараа CF гэсэн үсэг байвал дизель хөдөлгүүрт хэрэглэж болно. Ташуу зураас байхгүй бол тосыг зөвхөн бензин хөдөлгүүрт хийнэ гэсэн үг. Гэхдээ ирээдүйд бүх тос универсал болох учир энэ ялгаа арилна.