Манай компани нь чанар, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “ExxonMobil” компанийн Mobil брэндийн Монгол дахь анхны борлуулагч, албан ёсны дистрибьютер бөгөөд Канад, ХБНГУ, БНСУ, ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүх нэр төрлийн тос, тосолгооны материал (ТТМ), автохимийн бүтээгдэхүүний импортлогч, борлуулагч юм.
Бид бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан, өөрийн агуулах, борлуулалтын дөрвөн цэг, “Петровис”, “НИК” компаниудын бүх ШТС, С-24, “CU” сүлжээ дэлгүүрээр дамжуулан, бөөн болон жижиглэнгийн хэлбэрээр худалдаалж байна.